“Исламын улс” бүлэглэлийн дайчин эхийгээ цаазалжээ

Өчигдөр орой дэлхийн хэвлэл мэдээллийн сувгуудаар төрсөн эхээ уравсанд тооцож өөрийн гараар цаазалсан Исламын улс бүлэглэлийн гишүүн залуугийн тухай мэдээ тарж олон нийтийг цочирдуулсан.Тэгвэл энэ залуугийн хэн болох тухай мэдээллүүд ил болж эхэлжээ.Уг залуу нь 21 настай Али Сакр гэгч байсан ба эхийгээ олны өмнө буудаж хороосон байна.Сирийн Ракка хот дахь эх сурвалж түүний зургийг Твиттер хуудсанд нийтэлжээ.

Түүний ээжийг Лина аль-Касем гэдэг байсан ба Ракка хотын шууданд ажилладаг байжээ.Тэрээр АНУ тэргүүтэй холбоотнууд удахгүй Исламын улс бүлэглэлийг устгах тул хамт оргохыг хүүдээ ятгаж байсныг хүү нь өөрийн бүлгийнхэндээ дуулгаснаар цаазлах болсон гэнэ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button