Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа болно

10.00 цагт: Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шилдэг илтгэлийг шалгаруулах, сэдэмж бичгийн уралдааны дүнг танилцуулах, шилдэг эрдэмтэнг шалгаруулж шагнах зэрэг арга хэмжээ болно.

 

10.00 цагт: "Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт" уулзалт, зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд  болно.

 

11.00 цагт: Монголын сайхан бичигтэн улсын уралдааны ялагч торуулах арга хэмжээ Уран зургийн галерейд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.

 

11.00 цагт: МҮОНРТ-ийн мэдээллийн төрөлжсөн суваг болох MNB "Монголын мэдээ" сувгийн албан ёсны нээлт МҮОНРТ-ийн байранд болно.

 

11.00 цагт: Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагад амьдардаг 70 гаруй иргэд  Чингисийн талбайд НЗДТГ-аас гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тус төвд Нийслэлээс хүлээлгэн өгсөн иргэдийн олгогдоогүй үлдсэн хоол хүнс,түлээ нүүрсний зардлыг, 12.00 цагт БСШУЯамны үүдэнд БСШУЯамнаасТөв аймгийн Зуунмод сумын 5-р багт баригдсан 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийн хөлсөө нэхэмжлэх жагсаалыг зохион байгуулна.

 

11.00 цагт: Соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчдэд зориулсан сургалтын нээлт Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 401 тоотод болно

 

11.40 цагт: Үндсэн хуулийн 24 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа болно.

 

12.00 цагт: “Hero entertainment”-ийн захирал Л.Баатар "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Хурдын үеэр тус студийн архивын дүрс бичлэгүүд алдагдсан талаар мэдээлэл өгнө.

 

13.00 цагт: Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр татвар, нийгэм, эдийн засгийн чиглэлээр олон нийтэд хүрч байгаа мэдээ, мэдээлэлд мэргэжил арга зүйн талаас дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан сургалт ТЕГ-ын байрны 7 давхарт зохион байгуулна. Энэ үеэр бөгөөд сургалтаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хууль, НӨАТ-ын хууль, НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилттэй холбогдон гарч байгаа бусад асуудлын талаар ГТЕГ-ын дарга С.Пүрэв, ТУХАГ-ын дарга Б.Бадрал, ТТҮГ-ын дарга С.Орхон, НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нар харилцан ярилцана.

 

18:00 цагт: Австри улсаас ирсэн снөүбоардын мэргэжлийн дасгалжуулагч Тобиас Рудер снөүбоард анхлан суралцагчид болон дунд шатны гулгагчдад зориулан онолын сургалт зохион байгуулна. Сургалт Үндэсний олимпийн хорооны 4-р давхарт хурлын танхимд эхэлнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button