“Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж эхэлжээ

Дорноговь аймгийн Иххэт сумын Мал эмнэлгийн үржлийн төв, хувийн мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамтран сумынхаа хонин сууриудад “Цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарилгын ажил зохион байгуулж эхэлжээ.
Тарилга зохион байгуулах Ажлын хэсэг долоо хоногийн өмнөөс ажлаа эхлүүлсэн байна. Шаардлагатай тун вакциныг аймаг, нийслэлийн холбогдох газраас татан тавлөрүүллээ. Тус суманд 4-5 удаагийн давтамжтай их хэмжээний цас орсноос өвөлжилт хүндэрчээ.
Дээрх тарилгыг өглөөний 09 цагаас хойш болон үдээс хойш харанхуй болохоос өмнө урьтаж хийх учиртай тул баг, хот айл бүрт хүрч үйлчлэх шаардлага тулгарч байгаа аж. Энэ жил Иххэт суманд 134 мянга орчим мал өвөлжиж буй бол зэргэлдээх Айраг, Алтанширээ сумын малчид отроор нутаглаж буй юм байна.
Б.Сансар
olloo.mn