"Орчлон 2” цэцэрлэгийн усан санд живсэн хүү нас баржээ

"MCS” группийн охин компани болох "Орчлон 2” хүүхдийн цэцэрлэгийн усан усанд өнгөрөгч 12 дугаар сарын 22-нд дөрвөн настай хүүхэд унаж, живсэн хэрэг гарсан.
Хүүг Эх Нялхсын сэхээн амьдруулах тасагт хүргэсэн ч усанд живж, удаан байснаас хүүгийн тархи үхэжсэн байснаас өнгөрөгч лхагва гарагт нас барсан байна.
"Орчлон 2” цэцэрлэг долоо хоногт нэг удаа хүүхдүүдэд усанд сэлэх хичээл ордог бөгөөд энэ үеэр дөрвөн настай хүү живснийг багш анзаараагүй удаасан байжээ. Энэ хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Г.Уянга
olloo.mn