Монголын соёл урлагийн салбарынхан англи хэлний түргэвчилсэн сургалтад хамрагдаж байна

БСШУЯ  “Каплан”, EDEX тест бэлтгэлийн төвтэй хамтран уран бүтээлчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг эхлүүллээ. Уг сургалтад яамны харьяа байгууллагын шилдэг уран бүтээлчид, чөлөөт уран бүтээлчид, төрийн бус байгууллагаас эхний ээлжинд 30 хүнийг  сургах юм. Монголын уран бүтээлчид дэлхийн урлагийн зах зээлд гарахад хэлний бэрхшээл их тулгардаг байна. Тиймээс уг сургалтын гол зорилго нь соёл урлагийн уран бүтээлчдээ олон улсын зах зээлд гарахад дэмжлэг болох үүднээс хийгдэж буй ажил юм. Мөн Монгол улсад АСЕМ-ын уулзалт болох гэж байгаатай холбогдуулан салбар яамнаас бодлогыг хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сургалтад хамрагдаж байгаа урлаг соёлын салбарын төлөөлөл болсон уран бүтээлчид сэтгэгдэл их өндөр байна.

Жүжигчин Э.Ууганбаяр

Урлагийн хүмүүс биднийг дэмжиж ийм ажил зохион байгуулж байгаад их баяртай байна. Яамнаас бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа энэ сургалтад хамрагдсандаа миний бие баяртай байна.

“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч хөгжимчин Х.Бархүү

Миний хувьд энэ сургалтад суух болсондоо баяртай байна. Урлагийн хүмүүс авьяас чадвараа хөгжүүлэх тал дээр илүү анхаардагаас биш олон улсын хэмжээнд гарахад хэлний бэрхшээл яалт ч үгүй тулгараад байдаг. Энэ байдлыг олж харж ийм ажил эхлүүлж байгаад баярлаж байна. 

И.Сарангэрэл
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button