Дэлхийн шилдэг хөлбөмбөгч өнөөдөр тодорно

2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулах ёслол уламжлал ёсоор өнөөдөр Швейцарын Цюрих хотноо болох гэж байна. Өнгөрсөн онд авьяас чадвараараа бусдаасаа онцгой байсан нэгэн  дэлхийн шилдэг хөлбөмбөгч болж, алтан бөмбөгийн эзэн болно. 

Дэлхийн шилдэгт өнөө цаг үеийн алдартай гурван тоглогч шаларч үлдээд байгаа. Тэд бол Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн тоглогч, өнгөрсөн жилийн шилдэг хөлбөмбөгчийн шагналт К.Ронолдо , Барселона багийн довтлогч дэлхийн шилдэг тоглогчийн шагналыг дөрвөн удаа хүртсэн Л.Месси болон түүний багийн анд Бразилийн итгэл найдвар Неймар нар юм. 

Мөн шагнал гардуулах арга хэмжээний үеэр оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгч. –бэлгэдлийн шигшээ  баг, шилдэг гоолын эзэн, шилдэг дасгалжуулагч нарыг шалгаруулна. 

Дашрамд дуулгахад 2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг Бразилийн алдарт хөлбөмбөгч Р.Кака гардуулан өгөх юм байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button