З.Энхболд Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхтэй болжээ

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 11-нд захирамж гарган, Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Гочоосүрэнгийн Байгалмааг томилжээ. Түүнийг тус томилгоог хийсэн өдрөөс буюу өчигдрөөс ажиллуулж эхэлсэн байна.

АН-ын бүлгээс ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг таван хувьруу шилжүүлэхээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдах гэж байгаа билээ. Иымээс УИХ-ын дарга өөрийн дэргэдээ мэргэжлийн хүнээр зөвоөхөө хийлгэхээр болсон байна.

Г.Байгалмаа нь Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан нэгэн аж.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button