С.Бямбацогт мөнгөн аяга тараагаагүй гэнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойргийн сонгогчиддоо мөнгөн аяга тараасан гэх мэдээ сүүлийн өдрүүдэд цахим сүлжээ, зарим мэдээллийн сувгаар гарах болсон. Тэгвэл энэ талаар УИХ-дахь албаны эх сурвалжаас тодруулахад “УИХ-ын гишүүн С.Бямбацогт иргэдэд мөнгөн аяга тараагаагүй. Цахим сүлжээгээр яваад байгаа мөнгөн аяганы тухайд баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлж гардуулдаг дурсгалын зүйл. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2015 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол авсан Г.Ерөөлт, гавьяат эмч цол хүртсэн Д.Бямбахүү нарт хүндэтгэл үзүүлж гардуулсан. Үүнийг андуурч тойрогтоо тараасан гэж ташаа мэдээлсэн байна” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн Ховд аймгийн иргэд, холбогдох эх сурвалжууд ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөнгөн аяга тараагаагүйг нотолж байгаа ажээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button