П.Очирбатын оронд Ч.Хашчулууныг томилжээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатыг “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн гишүүнээс энэ сарын 8-ны өдөр чөлөөлсөн. Түүний нас өндөр болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон гэх мэдээлэл байна. Тэгвэл түүнийг орлох хүнийг томилсон байна.
Тодруулбал Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга асан эдийн засагч Ч.Хашчулуун “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн шинэ гишүүн болжээ. Ч.Хашчулууны хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал, Япон-Монголын хамтарсан Монголын Засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөлт ба олон нийтийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм.
Б.Сансар
olloo.mn