Б.Гончигдамба гарьд чөлөөт бөхийн клуб байгуулжээ

Улсын гарьд Б.Гончигдамба залуучуудаа дэмжин бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдсэн бололтой. Тодруулбал, тэрбээр "Даян” нэртэй чөлөөт бөхийн клуб байгуулжээ.Түүний хувьд бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, чамгүй амжилттай барилдаж байсан билээ. Харин клуб байгуулснаасаа хойш тэрбээр клубын бөхчүүдээ Улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэн оролцуулж, өөрөө харин дасгалжуулагчийн хувиар оролцох болсон байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button