Төрийн өмчийн эзэмшлийн хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн шийдвэрлэнэ

Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцжээ. Үүний нэг нь Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Одонтуяа, А.Тлейхан, Ч.Улаан нар төслийн 2 дугаар зүйлийг “Төслийн 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн байна.
Г.Уянга
olloo.mn