Энэ сарын 16-наас хүйтний эрч эрс чангарна

Энэ долоо хоногийн эхнээс хүйтний эрч эрс чангарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын төв хэсэгт шөнөдөө -35  градус, Яармаг, Сонгины орчмоор -40 градус хүрч хүйтэрч байгаа аж.Түүнчлэн өнөөдөр болон маргааш хүйтний эрч бага зэрэг сулрах бол энэ сарын 16-наас дахин хүйтэрч ойролцоогоор долоо хоног орчим үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.Мөн 14-16-нд ихэнх нутгаар цас орох бөгөөд говь талын нутгаар салхины хурд 12-14 метр секунд хүртэл ширүүсэж, цасаар шуурна гэсэн урьдчилсан мэдээлэл байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button