“Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн уралдааныг дүгнэлээ

БСШУЯ-наас чанарын шинэчлэлийн хүрээнд багш нарынхаа хүүхдийн эрх болоод хүүхэд хамгааллын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх багш бүр хүүхдэд хайртай, цэцэрлэг бүр хүүхдэд ээлтэй орчин байлгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан цэцэрлэгийн нийт багш нарын дунд“Үндсэн хууль ба хүүхэд хамгаалал” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж дүгнэлээ.
Эссэ бичлэгийн агуулга нь дараах сэдвийг хамарсан бөгөөд уралдаанд нийт 97 багш бүтээлээ ирүүлсэн байна.
• Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотойгоор бага насны хүүхдийн эрхийг хангах, хамгаалах,
• Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр болоод бага насны хүүхэдтэй ажилладаг багш, албан хаагч, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг сайжруулах,
• Хүүхдэд ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэх, багш нарыг хүүхэдтэй эерэг аргаар харилцах арга зүйд сургах, хүмүүжлийн эерэг аргыг заах,
• Хүүхдийн эрхийг хамгаалахад байгууллага болоод иргэд хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн асуудал дэвшүүлсэн
Уралдааны тэргүүн байранд Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн багш Б.Бадамцэцэг, дэд байранд СХД-ийн 119 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Оюунцэцэг, БГД-ийн 164 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Н.Намжилмаа, тусгай байранд БЗД-ийн 22 дугаар цэцэрлэгийн багш Ц.Болор, СХД-ийнн 99 дүгээр цэцэрлэгийн багш Л.Уранцэцэг нар тус тус шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа.
Энэхүү арга хэмжээг хүүхдийн эрх, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болоод олон улсын байгууллага, их сургуулиуд, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн боловсролын газар хамтран зохион байгууллаа.