Шонхор шувууны асуудлаар Абдул Каримд хариуцлага тооцжээ

Өнгөрсөн  хугацаанд хэвлэх үйлдвэрийн байрыг 23 тэрбумаар худалдан авч, буцаасан Абдул Каримд НМХГ- аас хариуцлага тооцжээ. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард НМХГ-т манай улсын зарим иргэдээс "Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар авч тэжээж байж болзошгүй" гэх мэдээлэл ирсэн юм. Мэдээллийн мөрөөр тус газраас СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийсэн агаад шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлсэн байдаг. Эдгээр шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлээд байсан билээ.

 

Энэ талаар НМХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнээс тодруулахад “Тэр шонхруудын тал дээр арга хэмжээ авагдсан. Манай зүгээс захиргааны шийтгэл ногдуулсан байгаа. Нөхөн төлбөр тавьж дээрээс нь торгуулын арга хэмжээ авсан бөгөөд одоо Прокурорын байгууллага дээр хянагдаж байгаа. Илүү тоогоор барьсан зөвшөөрөлгүй шонхоруудыг байгальд нь эргүүлэн тавьсан. Зарим нэг шонхорууд нь зөвшөөрөлтэй байсан тул Катар руу гаргасан юм билээ" гэв.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button