Б.Батзаяа өлсгөлөн зарлаж байгаад бие нь мууджээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Шүүхээс түүнийг яллагдагчаар татсан юм.
Өнгөрсөн аравдугаар сарын 30-наас хойш хоригдож байгаа тэрбээр саяхнаас өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Тэгвэл түүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал өлсгөлөн зарласан учир түүний хоёр бөөр нь муудаж, уушги нь эдээлсэн байна. Тиймээс Б.Батзаяаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ.
Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан.