Сонгуульд нэр дэвшиж болохгүй хүмүүсийн нэрийг цуглуулна

“Уншихгүйгээс хойш уриа лоозонгүй, сонсохгүйгээс хойш үг хэлгүй" хэмээн өнгөрсөн оны 11 дүгээр сараас 30 хоногийн турш Чингисийн талбай дээр суулт хийсэн иргэн Б.Бундхорол өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр улс төрийн энэхүү тэмцлээ 21 аймгаар явж үргэлжлүүлэх болсон байна. Тодруулбал Б.Бундхорол улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж улс орон даяар явж буруутай этгээдүүдийг хайн 100 мянган хүний гарын үсэг цуглуулах юм байна. Ингээд хамгийн олон хүний санал авсан гишүүдийн нэрийг гаргаж, намд нь хандаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn