Өнгөрсөн онд 82150 хүүхэд мэндэлжээ

Монгол улс өнгөрсөн 2015 онд гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. Монгол улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэлж байсан. Түүнд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин гэх нэрийг хайрласан билээ.
Тэгвэл Х.Монголжин төрсөн цагаасаа хойш 60 гаруй мянган дүү дагуулжээ. Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлснээр 2015 оны эцэст манай улсын хүн ам 3 сая 61,6 мянга болж өмнөх оны сүүлч үеэс 65,6 мянган хүн буюу 2,2 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2015 онд 82150 хүүхэд төрсний 1255 буюу 1,5 хувь нь гадаадын улс орнуудад мэндэлсэн байна.
Б.Сансар
olloo.mn