Хот хоорондын нийтийн тээвэрт "SOS" үйлчилгээг нэвтрүүлэв

Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан "SOS" үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ.
Тус үйлчилгээний хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээврийн автобусны 1, 2 дугаарын суудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгайлан таних тэмдэг байршуулж, аливаа үйлчилгээнд дугаарлалгүй үйлчлүүлэх боломжоор хангаж байгаа юм байна.
Г.Уянга
olloo.mn