Манай улсад БНХАУ-ын 8500 гаруй иргэн оршин сууж байна

БНХАУ болон Монгол Улс олон жилийн найрсаг хамтын ажиллагаат хөрш орон. Иймээс тус улсаас Монгол Улсад  гэр бүлийн шалтгаанаар болон цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцахаар оршин сууж буй иргэдийн тоо бусад орнуудаас их байдаг.

Тэгвэл Монгол Улсад тус улсаас эдүгээ нийт 8500 гаруй иргэн оршин сууж байгаагаас 3200 иргэн хөдөлмөр эрхэлж буй ажээ.

Иймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад оршин сууж буй иргэдэд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, бүртгэл, хяналтыг сайжруулах мөн манай улсын уригч байгууллага, аж ахуйн нэгжийн буруугаас хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрх зөрчигдөж буй эсэхэд анхаарал хандуулах гэнэ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button