Виз олгох журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагаас болно. Хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээс 2 нь танилцуулах асуудал байна.

Харин хэлэлцэх асуудлуудын тухайд, Элчин сайд нарыг томилуулах тухай, Монгол Улсын виз олгох журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн батлах тухай, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ.

\

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button