Өмнөговь аймгийн нутагт 3.7 магнитутын газар хөдлөлт болжээ

Манай улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл байсхийгээд л мэдрэгддсэг болсон.
Тэгвэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг, сумаас зүүн зүгт 31 км-т “Алгуй-Улаан цав” гэдэг газар энэ сарын 17-ны өдрийн 12:47 цагт 3.7 магнитутын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Ц.Мөнхнасангаас тодруулахад ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй байна гэж мэдээлжээ.
Г.Уянга
olloo.mn