“Улаан чөтгөр”-үүд “Ливерпүүл”-ийг талбай дээр нь буулгаж авлаа

Английн хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн өндөр амжилттай багууд болох Манчестер Юнайтед болон Ливерпүүл клубүүд  лигийн хүрээнд ням гарагт таарч тоглолоо. Ливерпүүлийн “Энфилд Рөүд” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод “Улаан чөтгөр”-үүд өрсөлдөгчөө 0:1-ээр буулгаж авсан юм.

Тоглолтын цорын ганц гоолыг 78 дахь минутад улаан чөтгөрүүдийн ахлагч Уэйн Рүүни оруулсан. Ливерпүүл талбай дээрээ тоглож байгаагийн хувьд зочин багаас илүү олон боломж гаргаж, хаалга руу олон удаа цохисон ч гоол оруулж чадаагүй. Харин Юнайтед хаалга руу ердөө зургаан удаа цохиж, нэг нь л хаалгаа оносон. Улмаар хаалгаа оносон ганц цохилт нь гоол болсон юм.

Юнайтед ийнхүү мөнхийн  өрсөлдөгчөө буулгаж авснаар премьер лигийн хүснэгтийн тавдугаар байр руу дэвшлээ. 

    Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button