Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шатахууны үнийг 100 төгрөгөөр буюу 50-150 төгрөгөөр буурах боломжтой хэмээн мэдэгдлээ. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өдрөөс өдөрт унаж байгаа гэнэ.

Сүүлийн хоёр жилд буюу 2014 оны хагасаас эхлэн газрын тосны үнэ буурсаар 70 хувьд хүрсэн аж. Энэ нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин буурсан гэсэн үг юм. Иймээс шатахууны үнийг буурулах ёстой гэсэн байр сууриа тус холбооныхон илэрхийлж байна.

 МХЭАХННХ-ны Ерөнхийлөгч А.Ариунболд энэ талаар “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа учир манай улс онцгой албан татвараа нэмсэн. Тэгвэл одоо ч нефтийн үнэ буурсаар байна. Иймээс Засгийн газарт Онцгой албан татвараа дахин нэмэх, эвсэл шатахууны үнээ бууруулж, иргэдийнхээ төлөө үйлчлэх хоёр сонголт байна. Шатахууны Онцгой албан татвар нэмэгдсэнээр Төсөвт нэмэртэй болсон. Харин одоо шатахууны үнээ бууруулах ёстой” гэлээ.

Дашрамд дуулгахад, тус холбооноос шатахууны үнийг бууруулах тухай хүсэлтээ өнөөдөр Засгийн газарт хүргүүллээ.

\

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button