Цагаатгалын комисс хуралдана

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2015 оны тайлан 2016 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэх хурал маргааш 10.00 цагаас болох ажээ. Тус комиссын болон УИХ-ын дэд дарга Л.Цогийн албан өрөөнд болно.
Хурлын бүрэлдэхүүнд ТЕГ дарга Б.Хурц, ХЗЯ-ны сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Б.Болор, УЕПрокурор М.Энхамгалан, УДШ Эрүүгийн тэнхэмийн тэргүүн шүүгч Т.Уранцэцэг, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь, ЦАУЗБУК-ын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, ЦАУЗБУК-ын Хяналт дүн шинжилгээний багийн ахлагч П.Бямбацэрэн нар оролцох юм байна.
Г.Уянга
Olloo.mn