Хөвсгөлд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Хөвсгөл аймагт малын галзуу өвчин гарч сумын засаг даргын А-5 тоот захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо.Тус аймгийн Их Уул сумын "Шивлэг" баг, сумын төвөөс баруун хойш 30 км зайд  Хавчигийн анга гэх газар иргэн Б-ын хотонд гурван үхэр тодорхойгүй шалтгаанаар үхсэн байна. 

Үхсэн зэмээс дээж аван шинжилж, малын галзуу өвчин болохыг тогтоожээ. Өвчний голомтод нэг өрхийн хоёр том хүн, нэг хүүхэд, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа, нийт 288 мал байгаа ба 115 м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байгаа юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button