Ирвэсүүд лигийг тэргүүлсэн хэвээр байна

2016 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар Үндэсний супер лигийн багууд дунджаар 9-10 тоглолт хийгээд байна..Өнөөдрийн байдлаар супер лигийн хүснэгтийг "Сентоза Ирвэсүүд" баг найман хожил хоёр хожигдолтойгоор тэргүүлж буй бол Баянзүрх Их-Өргөө Аравтууд баг сүүл мушгиж байна.

Гэхдээ хүснэгтийн нэгдүгээр байранд явж буй баг болон сүүлийн байранд бичигдэж буй багуудын хооронд ердөө таван хожлын зөрүү байгаа нь бүх багуудад боломж байгааг харуулж байна.

Одоо багуудад улирлын хоёрдугаар хагасын 11-12 тоглолтууд үлдээд байна. Үлдэж буй тоглолт бүр хүснэгтийн байр ахиулах, плэй-оффын байрлалаа олж авах болон баталгаажуулахад чухал нөлөөтэй.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button