Ипотекийн зээлийн хүүг таван хувь болголоо

Санхүүгийн эх үүсвэргүй, Үндсэн хуульд зөрчилдсөн гэх олон шалтгаанаар зогсонги байдалд ороод байсан ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн талаар Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ тайлбар хийлээ. Тэрбээр “Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна.

Маргааш /өнөөдөр/ болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлана. Хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа учраас арилжааны банкууд ипотекийн зээл гаргаж болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон” гэв.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button