Ц.Нямдорж: Монголын төрийг захирах дарангуйллын тогтолцоо яваад байна

 УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг үргэлжүүлэн хэлэлцэж байна.

Хуралдаанаар гишүүд саналаа илэрхийлж байна. МАН-ын бүлгээс “3001-ээс доош хүн амтай суманд яагаад намын салбар нэгж байгуулж болохгүй байгаа юм бэ. Энэ иргэдийн үндсэн хуулиар зөрчсөн олгогдсон эрхийг зөрчиж байна” гэлээ.

Үүнд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Зэргэлдээх хоёр сум нийлээд намын нэг салбар байгуулж болно” хэмээн хариуллаа.

 

Харин Ц.Нямдорж гишүүн “Одоо надад нэг их асуугаад байх юм алга. Ерөнхий ямар дүр зураг харагдаж байна вэ гэхээр Монол улсын түүхэнд 2 удаа намуудын тухай хууль баталсан. 1990 онд баталсан хуулиар 2005 он хүртэл явсан. 2005 онд одоо мөрдөгдөж байгаа хуулийг баталсан. Миний хувьд намуудын тухай хуулийг байнга шинэчлэх хэрэгтэй хэмээн ярьж байдаг хүн.

Энэ хуулийг хараад байхад Монголын төрийг самрах ээлжит самралт явагдаж байна шүү даа. Яагаад ийм юм хийгээд байгааг ойлгохгүй байна. Одоо СЕХ гэж намуудыг шүүдэг, өмч хөрөнгийг нь ийшээ тийшээ зохицуулдаг комментарный  байгууллага гарч ирэх гээд байна. Үүнээс харахад Монголын төрийг бүхэлд нь захирах дарангуйллын тогтолцоо яваад байна. Энэ хуулийн хэлэлцүүлгийг хойш нь татмаар байна. Дараагийн их хурал нь шийднэ биз" гэлээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button