Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар МАН завсарлага авав

Чуулганы хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс уг хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа. Хүсэлтийг ёсоор болгов.
Харин одоо Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцууллаа.
Г.Уянга
olloo.mn