Бүрэн эрхт элчин сайдуудын нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас зарим улсуудад суугаа Бүрэн эрхт элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал,
-Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг,
-Япон улад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг,
-Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг,
-Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг,
-Улсад Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаярыг тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Г.Уянга
olloo.mn