Ам.долларын ханш 2010 төгрөгтэй тэнцлээ

Долларын ханш буурах шинжгүй өссөөр байна. Өнөөдрийн байдлаар ам долларын ханш 2010 төгрөгтэй тэнцэж байна. Тухайлбал, албан ханш 2006 төгтөгтэй тэнцэж байгаа бол Хаан банкны ханшаар авах нь 2000, зарах нь 2010 төгрөг байна.
Энэ жилийн Улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцсон. Тэгэхээр ханш нь энэ байдлаараа өссөөр байвал энэ тоотой тэнцэхэд гайхах зүйлгүй байна.
Ер нь жилийн жилд цагаан сарын өмнө долларын ханш өсөх үзүүлэлттэй гардаг. Гэхдээ энэ өсөлт жилийн турш үргэлжлэх магадлалтайг эдийн засагчид хэлж байна.
Г.Уянга
olloo.mn