ЭМС-ын сайдаа хэзээ томилох вэ, Ерөнхий сайд аа

Эрүүл мэндийн салбар хэзээ удирдлагатай  болох вэ. Энэ асуултад хариулт өгөх албан тушаалтан өнөөдөр алга. Уул нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ асуудалд санаа тавьж , аль намын бүлгээс сайд нь тодрох ёстой, тэр намдаа шахалт үзүүлэх ёстой. Гэвч  Өнөөдөр эзэнгүй салбартайгаа эвлэрчихсэн сууж байна.

Дээрээс нь түүний байр суурь ганхах аюултай тулгарч, УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьчихлаа.

Энэ үед Эрүүл мэнд, спортын салбар эзэнтэй, сайдтай болно гэдэг бас л хойшлуулсан асуудал болох төлөвтэй.

Уул нь ЭМС-ын сайдыг 30 хоногийн дотор томилох хуулийн заалтттай. Гэвч Ерөнхий сайд энэ хуулийн заалтыг биелүүлсэнгүй, дээрээс нь түр орлон гүйцэтгэгчээр даргалуулсаар хэдий удаан явах вэ.  

Хамгийн сүүлийн мэдээллээр боло Г,Шийлэгдамба эргээд сайд болох дүр зураг харагдаж байсан ч АТГ-аас түүний хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Прокурорт шилжүүлчихлээ.

Тэгэхээр одоо дахин Эрүүл мэндийн шинэ сайдын эрэлд гарахаас өөр аргагүй болж байх шиг.

Юутай ч Эрүүл мэнд, спортын сайдаа хурдхан томилоосой доо.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button