Чежүд авто ослын улмаас Монгол залуу амиа алджээ

БНСУ-ын Чежү арлын Согүйпү дүүрэг дэх нэгэн морин тойруулгын замын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Эл осол энэ сарын 17-ны өдрийн 22:50 цагийн орчимд гарсан бөгөөд ослын улмаас мотоцикль унаж явсан, Монгол Улсын иргэн, 18 настай А амь насаа алдсан байна. Харин 20 настай Б толгойдоо хүнд бэртэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Монгол залуус хурд хэтрүүлэн давхихдаа өөдөөсөө ирж байсан таксиг анзаараагүйгээс осол гарсан байх магадлалтай байгаа аж. Хэргийг Чежү арлын цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button