Ц.Шаравдорж МХЕГ-ын даргыг түр орлоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ.  Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржийг томилсон байна.

Тус газрын даргаар ажиллаж байсан Ш.Раднаасэд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тэрбээр 2016 оны сонгуульд нэр дэвшихээр болсон учир ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, түүний хүсэлтийг хүлээн авсан юм.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button