Бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох тухай төслийг батлахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн ба нэн яаралтай хэлэлцэх дэгээр оруулж ирсэн юм. Тус тогтоолын төсөлд 0-18 насны нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох асуудлыг тусгасан.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн. Тодруулбал, Засгийн газар хүүхдийн мөнгийг бүрэн хэмжээгээр өгье гэвэл төсвийн тодотголыг яаралтай өргөн барих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд уг тогтоолыг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргаж, дэмжигдлээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button