Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг маргааш хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өчигдөр өргөн барьсан билээ. Эл асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой ч өнөөдөр тус байнгын хороо хуралдаагүй.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг маргааш өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд үргэлжүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болжээ.

Тэгэхээр сонгууль дөхсөн энэ үед Ерөнхий сайдыг огцруулна гэдэг их зохимжгүй асуудал юм. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг УИХ яаравчлан шийдэж, ард иргэдийн санааг амраах бололтой.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button