Сэлэнгэ аймагт гэмт хэргийн гаралт ихэсчээ

Сэлэнгэ аймгийн тухайд хууль бусаар буюу гар аргаар ашигт малтмал олборлох хэрэг даамжирсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён ууланд хулгайгаар алт олборлож байсан гурван иргэн шороонд дарагдаж нас баржээ. Сэлэнгэ аймагт гарсан гэмт хэргийн тоо өнгөрсөн жилийнхээс 3.8 дахин өсчээ.
Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулагийн боомтоор хууль бусаар архи, эм, ургамлын тос, тоо хэмжээ заан хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг ихээр оруулж ирэх болжээ. Мөн согтуугаар, ахуйн хүрээнд үйлдсэн хүн амины хэрэг 2.5 хувиар өсчээ.
Б.Сансар
olloo.mn