ОХУ Сирид 40 тонн тусламж илгээлээ

Бүслэлтэд байгаа Сирийн Дейр Эз Зор хот болон бүс нутгийн бусад хотуудад 40 тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мягмар гарагт мэдэгдлээ.
“Дейр Эз Зор болон бусад хотод 40 тонн тусламж илгээсэн. Сири дэх ОХУ-ын агаарын хүчний командлагчид террористуудын бүслэлтэд байгаа хотын оршин суугчдад хүмүүнлэгийн ажиллагааг үргэлжлүүлэн хүргэнэ” гэсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Сирийн засгийн газрын тус улсын иргэдийг хүнсээр хангаж буйг нэмж хэлсэн байна.Хүмүүнлэгийн тусламж Сирийн иргэдэд хүрч буй тухай мэдээллийг тус улсын удирдагчид авч байгаа талаар Конашенков хэлжээ.
Б.Сансар
olloo.mn