Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийднэ

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг хоёр хоногийн өмнө өргөн барьсан. Эл асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх ёстой ч өчигдөр тус байнгын хороо хуралдаагүй.
Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өнөөдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх юм байна. Ингээд үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болжээ.
Харин сонгууль дөхсөн, улс орны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудалд иргэд олон талын байр суурьтай хандаж байна. Тэдний дийлэнх нь огцруулахыг дэмжихгүй байгаа юм. Харин Г.Уянга нарын гишүүд Ч.Сайханбилэгийг даруй огцруулж, төрийн ажлыг урагшлуулах ёстой хэмээн үзэж байгаа юм.
Дашрамд дуулгахад Г.Уянга гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын аавд захидал бичсэн нь олон хүний анхаарлыг татаад байгаа билээ.