Шинжилгээний бичиггүй их хэмжээний архи хураажээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хуурамч архитай тэмцэх талаар цагдаагийн байгууллага мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байгаа.

 

Үүний хүрээнд Баянгол дүүргийн гуравдугаар хороо,  “Нарны гүүр”-ний урд өнөөдөр үүрээр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Kia Bongo” автомашиныг зогсоож шалгажээ.

 

Шалгалтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд суух 42 настай эрэгтэй Х гэгч нь “Далай” нэртэй акц болон шинжилгээний хуудасгүй 5740 ширхэг архи тээвэрлэж явсныг саатуулсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button