Алтны лиценз эзэмшдэг Хятадын зургаан компанийг ч шалгах хэрэгтэй гэв

Ирвэс хамгаалах сангийн биологч Т.Лхагвасүмбэрэл амиа алдсантай холбоотойгоор Тост, Тосон бумбын нуруу орчмын газар нутгийн талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн энэ үеэр Тост, Тосон бумбын нуруу орчмын эко системд аюул учруулж буй лицензт эзэшмшдэг зургаан Хятадын компанийг нэрлэлээ.
“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатарын мэдээлснээр, Ли Чин Нинг гэх эзэнтэй Элбэг орд, Тан И Хан гэх эзэнтэй Фокс Майнинг, Мөнхийн нохон далай, Намуун тод, Ван Чан гэх эзэнтэй Эн Си Ар Ай гэсэн компаниуд линценз эзэмшдэг гэнэ. Гэтэл эдгнээр компаниудын лицене эзэмшдэг нутаг дэвсгэр ирвэс, аргал янгир зэрэг амьтдын идээшиж, нутагладаг газар ажээ.
Мөн өмнө нь энэ хэсгийн газар нутагт байдаг 22-24 ирвэс болон аргаль янгир тэргүүтэй ан амьтадыг хамгаалж экологийн тэнцвэрийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай болгохыг саналыг “Ирвэс хамгаалах сан”-аас гаргасан байжээ. Гэвч 652527.98 га бүхий талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авахаар болсон. Ингэснээр тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй бөгөөд өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдана гэж байгааг учир дутагдалтай хэмээн тэд үзэж буй юм.
Мөн тус хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар, Улсын Ерөнхий прокурорын хяналтан дор хамтран ажилласан ажлын хэсэг Т.Лхагвасүмбэрэл агсаны үхэл уул уурхайн компаниудтай холбоогүй гэж мэдээлэл хийсэн. Гэхдээ энэ мэдээллийг эцсийн байдлаар гаргасныг мэдэхгүй. Анх хэвлэлээр Тост, Тосон бумбын нуруунд 21 компани уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдээлж байсан. Харин Ашигт малтмалын газраас 16 компани лиценз эзэмшдэг гэжээ. Түүнээс Тост, Тосон бумбын нуруунд алтны зургаан лиценз олгосон. Эдгээр зургаан лицензийн дөрөв нь нэг эзэнтэй, хоёр нь өвөрмонгол хүний нэр дээр. Тост, Тосон бумбын нурууг сансраас авсан зураг бидэнд байгаа. Яг алтны илэрц бүхий хайгуулын лицензтэй 100 хувийн хөрөнгө оруулалттай хятад компаниудын мөрөөр шалгах хэрэгтэй. Ийнхүү тус хдөлөгөөнөөс талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой хэргийг шалгахдаа мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах саналыг хөндөн тавилаа.
Г.Уянга
Olloo.mn