Авто спорт сонирхогчдын дунд мөсөн замын анхдугаар уралдааныг зохион байгуулна

Автомашин эзэмшигч болон авто спорт сонирхогчдод зориулсан “Ice racing cup” анхдугаар уралдаан энэ сарын 25-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.  Өвлийн аялал жуулчлалыг  хөгжүүлэх, зогсонги байдалд байгаа авто спортын  мөсөн замын уралдааны төрлийг хөгжүүлэх, улмаар  автомашин эзэмшигч болоод сонирхогчдын ур чадварыг  хөгжүүлэх, техникийн ба жолоодлогын аюулгүй байдлын тухай мэдлэгийг сайжруулах, олон улсын  тэмцээнд оролцох тамирчдыг бэлтгэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.  

Тэмцээн  сонирхогчийн болон мэргэжлийн гэсэн хоёр төрлөөр явагдах юм байна. Харин сонирхогчийн төрөл  автомашины хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарч найман ангилалд зохион байгуулагдах юм байна. Харин мэргэжлийн төрөл хоёр ангилалд явагдах бөгөөд мэргэжлийн цог, зэрэг олгох юм байна. 

Уг тэмцээнд авто спорт сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой аж. Тэмцээнийг Монголын бартаат замын авто спортын холбоо, “Nissan 4×4 Mongolia” клуб, “Мөнх харилцаа”ТББ, “ Mongolian Land cruiser” клуб, “Jeep service” ХХК  хамтран зохион байгуулж  байна. 

\

\

\

\

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button