Сүхбаатар аймагт 150000 юанийн тусламж олгоно

ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг хил залгаа Сүхбаатар аймагт 150 000 юанийн тусламж олгохоор шийдвэрлэжээ. Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, агаарын хэм -40 хүрч, өвөлжилт хүндэрч, зудын аюул нүүрлээд байгаа энэ үед урд хөршийнхөн ийнхүү тусламжийн гараа сунгаж байна.

Энэ асуудлыг саяхан ӨМӨЗО-ны Улиастай хотод болсон “Мөнгөн өвөл” урлаг соёлын арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна. Тусламжийн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий зүйлийг ирэх долоо хоногт манай талд хүлээлгэн өгнө.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button