Хятадад 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

 Хятадын баруун хойд этгээдийн Цинхай мужийн нутагт өчигдөр өглөө 6.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр энэхүү гамшигт үзэгдлийн улмаас хүний амь эрсдээгүй гэнэ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар үүрийн 01:13 цагт болжээ.

 

Газар хөдлөлтийн голомт Хөхнуур мужийн Мэньюань хотноо байсан бөгөөд гүн нь 10 км-т байсан байна. Чичиргээн мэдрэгдэх үед 50 гаруй айлын байшин эвдэрч сүйдсэний зэрэгцээ 20 орчим хана нурж, үүнээс айсан оршин суугчид -20 хэмийн хүйтэнд автомашиндаа өглөөг угтсан гэнэ. Мэньюань  хот нь 150 мянга орчим хүн амтай аж. Газар хөдлөлт болсноос хойш хоёр цагийн хугацаанд 86  орчим түлхэлт мэдрэгдсэн байх бөгөөд хамгийн хүчтэй нь 3.9 магнитуд байжээ. Өмнө нь 2010 оны дөрөвдүгээр сарын 14-нд Юйшид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2700 орчим хүн амиа алдсан байна.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button