Чуулган завсарлав

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд хуралдаан завсарлалаа.

Эрчим хүчний сайдын хэлснээр баруун бүсийг аймгуудад усан цахилгаан станц барих 2-3 төсөл хэрэгжиж байгаа ажээ. Эл төслүүд 2016, 2017 онд үргэлжлэх юм байна. Харин нарны станцын хувьд баруун аймагт сэргээгдэх эрчим хүч байгуулахад зориулж 30 сая долларын буцалтгүй тусламж авахаар шийдвэр гарсан. Нарны станц байгуулахад санхүүгийн асуудал үндсэндээ шийдэгдэж байгаа ажээ.

Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Засгийн газарт хандан дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаатай холбоотойгоор Монголд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үнийг буулгах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button