50 гаруй автомашин цасанд боогджээ

Монгол орны нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, зарим аймгуудад зуд нүүрлээд байгаа. Тиймээс албаныхан хөдөө орон нутгийн замд явахдаа техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын мэдээг сайн үзэж байж замд гарахыг анхааруулж байгаа. Учир нь орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд цасанд боогдох нь эрс ихэссэн байна.

Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд 50 гаруй автомашин цасанд боогдсон байна. Тэр орчимд хүчтэй цасан шуургатай байгаа бөгөөд “Төв АЗЗА”  ТӨХК-ийн хариуцсан Ногоон довын давааны 84 км орчим авто зам цасанд хаагдаад байгаа аж.Одоогоор “Төв АЗЗА” ТӨХК болон аймгийн Онцгой байдлын газар хөдөлгөөнийг хязгаарлахаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button