Долоо хоногийн тойм

Өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлыг нэрлэж байна. Энэ долоо хоногт иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн асуудлыг УИХ-ын чуулганаар шийдсэн юм.
Хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгохоор болов
Хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжсэн юм. Ингэснээр уг тогтоолын төсөл батлагдаж, хүүхэд бүрт ялгаваргүйгээр 20 мянган төгрөгийг сар бүр олгохоор болж байгаа юм.
Ингээд энэ сараас эхлэн амьжиргааны түвшин ямар байхаас үл хамааран хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөгийг олгож болж байна
Хүүхэд бүрт олгохоор болж буй 20 мянган төгрөг бол халамж бус гэдгийг энэ дашрамд дуулгая. Харин одоо хүүхдийн мөнгө олгоход төсөвт суулгаагүй зөрүү мөнгийг хэрхэн олох вэ гэдэг асуудал боллоо.
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох эрхзүйн орчин бүрдэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдсан бас нэг чухал асуудал бол Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн явдал юм.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм. Уг хууль батлагдсанаар арилжааны банкууд ипотекийн зээлийг үргэлжүүлэн олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа таатай орчин бүрдэж буй юм. Уг хууль батлагдсанаар, ипотекийн зээлээр баталгаажсан бондын барьцаа урьдын адил баталгаатай болж төлөх төлбөрийн хэмжээ хэвийн үргэлжилнэ.
Мөн Банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх асуудал нээлттэй болж буй юм.
Гэхдээ одоо орон сууцны зээлийг хүүг 5 хувь хүртэл бууруулж буйгаа Төр болон банкууд зарлачихвал иргэдийн хүлээлт хэрэгжихэд ганцхан алхам үлдлээ.
Иргэдийн бухимдлыг төрүүлсэн “Юнивишн” ШӨХТГ-т дуудагдав
Өнгөрөгч долоо хоногт “Юнивишн”-ийнхэн өрхийн хэрэглээний багц буюу интернет үйлчилгээндээ өөрчлөлт оруулж, хэрэглээг хязгаарлах болсон нь иргэдийн бухимдлыг төрүүллээ.
Тус компани нэгдүгээр сарын 20-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Хэрэглээндээ нийлүүлэн сонго” нэртэй үйлчилгээний багцын санал гаргаснаа танилцуулав. Тэрхүү шинэ үйлчилгээгээ ирэх сарын нэгнээс эхлэн хэрэглэгчдэдээ “шахах” гэнэ.
Иргэд хязгаартай хэрэглээнээс илүү хязгааргүй хэрэглээг илүүд үзэж буй. Учир нь “Юнивишн”-ийн гурвалсан үйлчилгээний интернет хэрэглээ хязгааргүй учир тус сүлжээ-сувгийг сонгосон иргэн олон байгаа. Гэтэл ийн иргэдээс асуулгүйгээр хэрэглээг нь өөрчилж байгаад иргэд бухимдаж, буй бөгөөд тус байгууллагыг шалгуулахаар ШӨХТГ-т өгчээ.
Т.Лхагвасүмбэрэл амиа алдсанхэрэгтэй холбогдуулан Хятад эзэдтэй компанийн шалга гэв
Ирвэс хамгаалах сангийн биологч Т.Лхагвасүмбэрэл амиа алдсанхэрэг одоо ч учир битүүлэг буй. Түүний хэргийг хурдан илрүүлээсэй хэмээн хүсэж байгаа ч хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хаалттай буй.
Тэгвэл Тост, Тосон бумбын нуруу орчмын газар нутгийн талаар “Эрс шинэчлэл” хөдөлгөөн өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн энэ үеэр Тост, Тосон бумбын нуруу орчмын эко системд аюул учруулж буй лицензт эзэшмшдэг зургаан Хятадын компанийг нэрлэв.
“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатарын мэдээлснээр, Ли Чин Нинг гэх эзэнтэй "Элбэг" орд, Тан И Хан гэх эзэнтэй "Фокс Майнинг", "Мөнхийн нохон далай", "Намуун тод", Ван Чан гэх эзэнтэй "Эн Си Ар Ай" гэсэн компаниуд линценз эзэмшдэг гэнэ. Гэтэл эдгнээр компаниудын лицене эзэмшдэг нутаг дэвсгэр ирвэс, аргал янгир зэрэг амьтдын идээшиж, нутагладаг газар ажээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар, Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой хэргийг шалгахдаа Цагдаагин байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах саналыг хөндөн тавив.
Olloo.mn