“Юнивишн” компанийг шүүхэд өгөх болсноо мэдэгдлээ

Монголд анх удаа Iptv, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн “Юнивишн”-ий асуудал шүүх дээр очихдоо тулжээ.

Учир юун гэвэл тус компани хоёрдугаар сарын нэгнээс эхлэн иргэдийн интернет хэрэглээг хязгаарлах болсноо мэдэгдсэн Үүнд тус компанийн хэрэглэгчид ихээхэн бухимдалтай байгаа билээ.  Тэгвэл эл асуудлаас гадна тус телевизээр  төлбөртэй цацдаг SPS суваг ч сүүлийн хэдэн сар гацаж, заримдаа бүзр гарахаа больж, хэрэглэгчдийн  эрх ашигт нийцэхээ байжээ. Иймээс энэ асуудлаар спортын сэтгүүлч Б.Амарсайхан, хуульч О.Батхүү,  Монгол дахь ТОП-8 клубын удирдах зөвлөлийн гишүүн Н.Батзориг тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

\

Тэд тус компанийг хэрэглэгчид хийгээд үйлчилгээгээ олонд хүргэхээр гэрээ хийсэн сувгуудын эрх ашгийг зөрчсөн хэмээн мэдэгдээд энэ асуудлаар ирэх хоёрдугаар сарын нэгний өдөр шүүхэд хандах болсноо мэдэгдлээ.

Энэ талаар Монгол дахь ТОП-8 клубын удирдах зөвлөлийн гишүүн Н.Батзориг “өнөөдөр залуусын хамгийн их үздэг спортын SPS суваг байнга гацдаг. Энэ асуудлаар бид “Юнивишн” компанид хандахад “техникийн гэмтэл гарсан байна” гэж хариулдаг” тэгсэн хэрнээ хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад үүнийгээ засварлаагүй.  Үзэгчдэд бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Уг сувгийг гацалтгүй, нийтийн эрх ашгийн дагуу нэвтрүүлж чадахгүй бол чаддаг бусад телевизүүддээ зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэв.

Харин хуульч О.Батхүү “Хэрэглэгчид энэ компаниас гэрээнээс гадуур зүйл ерөөсөө хүсээгүй. Гэрээгээр заасан үүргээ биелүүлээч, гэрээгээ мөрдөөч л гэж хүсэж байна. Мөн Юнивишн компанийн хэрэглэгчидтэйгээ хийдэг гэрээг харахад маш их асуудалтай байна. Тус компанийн хувьд гэрээндээ давуу эрх эдэлж байна. Хэрэглэгчдээс ямар ч хамааралгүйгээр гэрээндээ өөрчлөлт оруулж болохоор тийм гэрээ байна. Хэрэв энэ гэрээг шүүх дээр бариад очвол асуудал үүснэ” гэлээ.

Мэдээлэл хийж буй эдгээр иргэд өөрсдийн санал хүсэлтээр нэгдэж, өөрсдийнхөө эрхийн төлөө явж байгаа гэнэ. Дээрх асуудлуудаар Харилцаа холбооны зохицуулах газарт хандсан ч “Манайд хамааралгүй” гэх хариултыг өгсөн гэнэ.

Энэ асуудлаар 2 сарын өмнө  ШӨХТГ-т хандсан байна. Тухайн үед тус газрын даргаар Т.Аюурс айхан ажиллаж байсан бөгөөд эл асуудлыг нааштайгаар хүлээн авч, “Юнивишн”тай аман яриа хэлцлийг хийгээд шийдэгдэх шатандаа байсан аж. Гэвч тус газрын дарга солигдсоноор эл асуудал таг болсон гэнэ. Иймээс тэд ШӨХТГ-ын одоогийн дарга Д.Мөнхтөрийг  эл асуудалд анхаарлаа хандуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахыг хүслээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button