МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ-ын намын бүлгүүдээс МАН-ынхан л хуралдаж байна. Шударга ёс эвслийн бүлгийн тухайд хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
Харин АН бүлэг өнөөдөр үдээс өмнө ээлжит хуралдаанаа хийхээр төлөвлөөд байсан ч хойшлуулж, 14.00 цагт болгон товлолоо.
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад айлчлал хийж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхана. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийнэ. Эдгээр арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцох ёстой болсон учраас бүлгийн хурлаа хойшлуулсан гэнэ.
Г.Уянга
Olloo.mn