Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд халуун тогоонд түлэгдэх явал буурахгүй байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдсэн дуудлага хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 7-р хороо “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Цагдаагийн алба хаагчид энэ сарын 23-нд дуудлага мэдээллийг авч шалгахад, Төв аймаг Зуун мод сумын 4-р багт суух 4 настай О нь халуун тогоотой хоолонд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт эмчлүүлж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Мөн тус дүүргийн 7-р хороо “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг нэгдүгээр сарын 23-нд авч шалгахад, Завхан аймаг Улиастай сумын оршин суугч 3 настай Б нь тогоотой халуун шөлөнд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөн л шалгаж байна.
Түүнчлэн, тус дүүргийн 7-р хороо “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг мөн өдөр авч шалгахад, Баянхонгор аймаг Бөмбөгөр сумаас 1 ой 9 сартай эрэгтэй Т халуун тогоотой хоолонд түлэгдэж хэвтэн эмчлэгдэж байгааг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Иргэн та хүүхдээ ахуйн хүрээний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.
olloo.mn